УИХ-ын дарга гишүүдэд хүндэтгэл үзүүллээ
Эрхэм гишүүн Р.Гончигдорж энэ сарын 29-нд 60 нас хүрч байгаа бол, сайд Д.Бат-Эрдэнэ энэ сарын 9-нд тавин нас хүрчээ.
О.
О.Энхмаа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Улсын Их Хурлын гишүүдийн тавь, жаран насны ойгоор хүндэтгэл үзүүлж, Тамгын газраас гарын бэлэг гардуулдаг уламжлалттай. Өнөөдөр Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт УИХ-ын дарга З.Энхболд уламжлалт бэлгээ гардуулан өгч, баяр хүргэлээ.
Эрхэм гишүүн Р.Гончигдорж энэ сарын 29-нд 60 нас хүрч байгаа бол, сайд Д.Бат-Эрдэнэ энэ сарын 9-нд тавин нас хүрчээ.
Хуваалцах


















