УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргалаа
УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.
Үүнд:
1/ “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл
2/ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
3/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл
4/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
6/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд
7/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд
8/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
9/ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
10/ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
11/ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
12/ Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
13/ Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
14/ Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
15/ Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
16/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
17/ Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал
18/ “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
19/ “УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл
20/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт
21/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт
22/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт
23/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр заажээ.



















