УИХ-ын дарга М.Энхболд их насны морь нь түрүүлсэн уяач Б.Энхбаатарын галаар зочиллоо
Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Б.Энхбаатарт гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хонгор халзан моринд хадаг зүүлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын алдарт уяач Бадралын Энхбаатарын Хүй долоон худаг дахь уяагаар зочлов.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан морь Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Б.Энхбаатарт гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хонгор халзан моринд хадаг зүүлээ.


















