Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрийн төлөөлөл байлцсан юм.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна
УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр Төв аймагт ажиллаж байна.

УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрийн төлөөлөл байлцсан юм.

УИХ-ын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар үргэлжлүүлэн Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.

Хуваалцах