Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга М.Энхболд Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ

УИХ-ын дарга М.Энхболд дагалдан ажиллаж буй УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.04/

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга М.Энхболд Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга М.Энхболд Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга М.Энхболд дагалдан ажиллаж буй УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж байна. УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хүндэт харуул Аюуш баатарын талбайд ёслол төгөлдөр угтан авч хүндэтгэл үзүүлэв. Аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм.

Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй УИХ-ын дарга уулзалт зохион байгуулж, Анхдугаар болон ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцан, хүндрэлийг даван туулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгнө.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс оролцож байна.

Хуваалцах