УИХ-ын дарга мод тарив
Тус төгөлд анги бүрээс төгсөгчдийн төлөөлөл гарч Агч мод суулгасан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар мөн ангиа төлөөлж мод тарижээ.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийг 1984 онд төгсөгчид сургуулийнхаа хашаанд “Төгсөгчдийн төгөл”-тэй болжээ. Тус төгөлд анги бүрээс төгсөгчдийн төлөөлөл гарч Агч мод суулгасан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар мөн ангиа төлөөлж мод тарьсан байна.
Тус сургууль нь Үндэсний мод тарих өдрөөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд 300 гаруй мод тарьсан байна. Түүнчлэн УИХ-ын дарга болон С.Баярцогт гишүүн Ардын Бага Хурлын анхны дарга Г.Бумцэндийн музейд зочилж мөн Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болох Сайханы хөтөл болон аймгийн Гэрэлт цоголборт очжээ.


















