УИХ-ын дарга Ялалтын баяраар мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.
Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан шинэ төгөл байгуулах гэж буйгаараа онцлогтой юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, УИХ-ынын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын ажилтнууд оролцож мод тарих юм байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээний албан ёсны нээлт 10:00 цагт эхэлнэ .


















