Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга Япон орныг зорилоо

УИХ-ын дарга З. Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын дарга Япон орныг зорилоо
УИХ-ын дарга Япон орныг зорилоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З. Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ.

Харин өнөөдөр тус айлчлалаа эхлүүлэхээр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо. УИХ-ын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар багтсан байна. Үүнээс гадна УИХ-ын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явсан юм.

Айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана. Мөн айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.

Түүнчлэн айлчлалын үеэр Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцана.

Хуваалцах