УИХ-ын дарга З.Энхболд компаниудыг АТГ-д шалгуулахаар боллоо
УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Ерөнхий сайд хэлэлцүүлгийн үеэр өмнө төсөвлөсөн өртөгөө жил жилд хэдэн сая, тэрбумаар нь нэмж оруулж ирж байгааг шүүмжилсэн юм. Энэхүү өртөг нэмэгдээд байгаа үзэгдлийг цэвэр авлигатай төсөв гэж үзэж байгаагаа ч нуусангүй. Тухайлбал, гурван тэрбум төгрөгийн өртөг анхлан бичиж байсан Хөгжимт театрын барилгын төсөв одоо 10 тэрбум төгрөг болсон, 500 сая төгрөгөөр барина гэж төсөвлөсөн барилга 5 тэрбум болж өссөн байгааг тодотгон хэлсэн юм.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд “авлигатай” төсөв оруулж ирсэн бүх компаниудыг нэгтгэн гаргаж, баримтуудтай нь маргаашийн дотор 76 гишүүнд болон АТГ-т өг гэсэн үүрэг даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайдад өгөв. Өөрөөр хэлбэл анхны төсөвт өртөгөө тодорхой шалтгаангүйгээр нэмж оруулж ирж байгаа бүх компанийг АТГ-т шалгуулах аж.


















