УИХ-ын дарга З.Энхболд монгол эрдэмтнийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн М.Зоригт нар Бээжингийн их сургуулийн Хэрэглээний химийн тэнхимийн профессор, доктор Чи Луг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн М.Зоригт нар Бээжингийн их сургуулийн Хэрэглээний химийн тэнхимийн профессор, доктор Чи Луг хүлээн авч уулзлаа. Чи Лу нь монгол үндэстэн бөгөөд урьд нь Өвөр Монголын их сургуулийн лектор, Япон улсын Цахилгаан холбоо электроникийн их сургуулийн лектор, CITIC GUOAN группийн ТУЗ-ийн дэд дарга, ерөнхий инженер зэрэг алба хашиж байсан.
Тэрээр сүүлийн хорин жилийн турш Литигийн ион зайн материалын нэгдэл болон энергийн зайн технологийг судлаж, үүгээрээ дэлхийн хэмжээний 10 гаруй патент, БНХАУ-д 10 төрлийн патент авсан аж. Түүнчлэн олон улсын хэмжээнд 100 орчим эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна.
Чи Лу профессор 2000 онд эх орондоо эргэн ирсний дараа судалгааны ажлуудаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, 863 төслийг удирджээ. Үүний дотор 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын төсөл ч багтаж байгаа юм.


















