Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

УИХ-ын дарга З.Энхболд "Монголын Ардчилал Японы хэвлэлд" үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Гэрэл зурагчин Хироюки Усами, тэртээ 25 жилийн өмнө Монголд ирээд -28 хэмийн хүйтэнд зураг авч чадах болов уу гэж санаа зовж байсан ч өнөөдөр 25 жилийн өмнөх Монгол Улсыг монголчуудад танилцуулахдаа тун баяртай байгаагаа хуваалцлаа.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга З.Энхболд "Монголын Ардчилал Японы хэвлэлд" үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
УИХ-ын дарга З.Энхболд "Монголын Ардчилал Японы хэвлэлд" үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан гаргаж буй "Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Гэрэл зурагчин Хироюки Усами, тэртээ 25 жилийн өмнө Монголд ирээд -28 хэмийн хүйтэнд зураг авч чадах болов уу гэж санаа зовж байсан ч өнөөдөр 25 жилийн өмнөх Монгол Улсыг монголчуудад танилцуулахдаа тун баяртай байгаагаа хуваалцлаа. Тус гэрэл зургийн үзэсгэлэнд 70 гаруй гэрэл зураг болон тухайн үеийн Японы сонинуудад гарч байсан мэдээ, нийтлэлийн хуулбаруудыг дэлгэн үзүүлсэн байв. Төрийн ордны Төрийн түүхийн музейд болсон үзэсгэлэнгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, ардчилсан хувьсгалын партизан Д.Дарьсүхбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хуваалцах