Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга З.Энхболд сар шинийн мэнд дэвшүүлээ

Сайхан шинэлцгээж байна уу. Өнгөрсөн усан могой жил монголчуудын хувьд сайхан жил байлаа. УИХ олон шийдвэр гаргасан. Түүн дотроос Монгол Улс анх удаа Ашигт малтмалаа байгалийн баялагтайгаа зохицож ашиглах Эрдэс баялагийн бодлоготой боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга З.Энхболд сар шинийн мэнд дэвшүүлээ
УИХ-ын дарга З.Энхболд сар шинийн мэнд дэвшүүлээ. Зураг: МҮОНРТ

Сайхан шинэлцгээж байна уу. Өнгөрсөн усан могой жил монголчуудын хувьд сайхан жил байлаа. УИХ олон шийдвэр гаргасан. Түүн дотроос Монгол Улс анх удаа Ашигт малтмалаа байгалийн баялагтайгаа зохицож ашиглах Эрдэс баялагийн бодлоготой боллоо. Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгаварлалгүй Хөрөнгө оруулалтын хуультай боллоо. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэл үргэлжилж байна. Ирж байгаа модон морин жил монголчуудын хувьд сайхан жил гарч байна. Өнгөрсөн жил хүн ам бараг гурван сая, мал сүрэг нь 45 сая гарсан өнтэй жил болж байна. Ирж байгаа модон морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Хуваалцах