УИХ-ын дарга З.Энхболд Си Зиньпинд бараалхав
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин УИХ-ын даргыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн байна.
Харин УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилжээ.
Үүний дараа УИХ-ын дарга БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийсэн байна.


















