Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга З.Энхболд Турк улсад айлчилна

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцохоор уржигдар /2013.10.06/ Холбооны Бүгд Найрамдах Швейцарь Улсын Женев хотыг зорьлоо.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга З.Энхболд Турк улсад айлчилна
УИХ-ын дарга З.Энхболд Турк улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцохоор уржигдар /2013.10.06/ Холбооны Бүгд Найрамдах Швейцарь Улсын Женев хотыг зорьсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар багтжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр болох Олон улсын парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтад оролцох юм.

З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассемблейд оролцсоны дараа энэ сарын 9-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Түлхүүр үг:УИХ-ын дарга З.Энхболд
Хуваалцах