УИХ-ын дарга З.Энхболд: Өнөөдөр бид мод тарьж, нас нэмэх буян үйлдэж байна
Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ үеэр тус арга хэмrээг нээж түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Хүндэт зочид ооМод тарихаар энд цугласан Улаанбаатарчууд ааМонгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 дугаар зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мод бут, сөөг, цэцэг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалсан билээ. Үүнээс хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай болсон.Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна.Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байна. Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө жил бүр улам олон мод тарихыг уриалж байна.“Нэг мод таривал мянган маани уншсантай адил” гэж хэлдэг. Өнөөдөр бид мод тарьж, нас нэмэх буян үйлдэж байна.Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.


















