УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр оролцож, мод тарьдаг уламжлалтай. Энэ жил Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын ажилтнууд өнөөдөр буюу 2016 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.


















