Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо

Өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд болсон УИХ-ын долоо дахь сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын хуралдааныг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн даргалах журмын дагуу УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалан явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо
УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд болсон УИХ-ын долоо дахь сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын хуралдааныг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн даргалах журмын дагуу УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалан явуулж байна. Энэ удаад шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг хэлэлцээд, нийт гишүүдийн 98.7 хувийн саналаар баталлаа.

Дараа нь УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дэгийн дагуу МАН-аас УИХ-ын даргад тус намын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдын нэрийг дэвшүүлэх саналыг С.Бямбацогт танилцуулав.

УИХ-ын Анхдугаар чуулганаар дээрх саналыг хэлэлцээд, 86.8 хувийн саналаар дэмжигдэж, УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо.


ТОВЧ НАМТАР


Төгссөн сургууль, мэргэжил:

- 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

- 1987 онд Монгол Улсын Их Сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

-Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

1987 - 1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч

1989 - 1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн

1991 - 1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга

1992 - 1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч

1996 - 1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга

1997 - 2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга

1999 - 2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

2005 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2005 - 2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга

2006 - 2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд

2007 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

1999 онд Алтангадас одон

2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: Орос

Хуваалцах