Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын даргын Герман улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

УИХ-ын дарга З. Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж, өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын даргын Герман улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын даргын Герман улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З. Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж, өндөрлөлөө.

Түүний Герман улсад хийсэн айлчлалыг тоймлон хүргэж байна.

2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр:

-УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзсан.

-Мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр:

-УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзсан.

-“CeBIT-2015” үзэсгэлэн болон "Фольксваген" машины үйлдвэртэй танилцсан.

2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр:

-Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхсан.

-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа.

-Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа.

- Конрад- Аденауэрын санд зочлон, Ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавьсан.

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр:

-УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав.

-Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав.

Хуваалцах