УИХ-ын дэд дарга Л.Цог тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын дэд дарга Л.Цог ажлын албаны хамт өөрийн сонгогдсон тойрог Орхон аймагт 2014 оны гуравдугаар сарын 10-17-ны өдрүүдэд ажиллаж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын дэд дарга Л.Цог ажлын албаны хамт өөрийн сонгогдсон тойрог Орхон аймагт 2014 оны гуравдугаар сарын 10-17-ны өдрүүдэд ажиллаж байна.
Өөрийн тойрог дахь ажлаа Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригттой уулзалт хийснээр эхлүүлж, тус аймагт өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалт болон ирэх онд хийхээр төлөвлөгдөж буй ажлын талаар санал солилцож, аймагт тулгамдаад буй асуудлаар нээлттэй ярилцсан байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын 2013 оны намрын чуулганаар хэлэлцэж батласан хуулийн талаар мэдээлэх, мөн долоо хоногийн хугацаанд төрийн байгууллагад ажиллах хуваарь болон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлын төлөвлөгөөгөө танилцуулах зорилгоор хэвлэлийн бага хурал хийжээ.
Тэрээр мөн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээ, Нийгмийн даатгалын хэлтэс болон Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж албан хаагчидтай нь уулзсанаас гадна Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Боловсролын хэлтэс, Бүртгэлийн газарт мөн ажиллажээ.


















