УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Он цагийн элэлд ихийг бүтээж хойч үедээ өвлүүлж ирсэн азай буурлууд аа! Манай орны нийт иргэдээ! Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монголчуудаа!
Мэдээллийн алба

Он цагийн элэлд ихийг бүтээж хойч үедээ өвлүүлж ирсэн азай буурлууд аа! Манай орны нийт иргэдээ! Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монголчуудаа!
Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж, XVII жарны гал бичин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Улс орон маань өөдлөн дэвшиж, ард иргэд маань бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, ажил үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь бадарч буян заяа нь дэлгэрэх болтугай.
Монгол төрийн ноён нуруу төвшин байг
Та бүхэн минь хотол олноороо сайхан шинэлээрэй!


















