УИХ-ын ээлжит бус чуулган 16-нд эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Захирамж гаргалаа. Захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар заажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Захирамж гаргалаа. Захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар заажээ. Энэ ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай төслүүд болон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг авч хэлэлцэх юм байна.
Чуулганы нэгдсэн хуралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлолоо.


















