Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болж байна

Даваа гарагт нээлтээ хийсэн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдэгдлээ одоо танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болж байна
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Зураг: МҮОНРТ

Даваа гарагт нээлтээ хийсэн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдэгдлээ одоо танилцуулж байна. Тэд мэдэгдэлдээ Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцож, Монголбанкинд шалгалт оруулах талаар дурдаад байгаа билээ.

Есдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх ээлжит бус чуулганаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл,
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,
-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм.

Хуваалцах