Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг цахим сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа
УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг цахим сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийв.УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн ажлын албаны 68 албан тушаалтныг хамрууллаа.

Хуваалцах