УИХ-ын гишүүд авто зогсоолыг өмчилжээ
Гэтэл ордны зүүн талд машин багталцахгүй хүндхэн дүр зураг харагдаж байна.
Мэдээллийн алба

Төрийн ордны хашаан доторх авто зогсоолыг ялган ангилжээ. Тухайлбал, ордны баруун талд зөвхөн УИХ-ын гишүүдийн машин зогсох гэнэ. Энд “Уг зогсоол зөвхөн УИХ-ын гишүүдийн машинд хамаарна" гэсэн самбар тавьчихсан, хамгаалалт гарчихсан байх юм. Гэтэл ордны зүүн талд машин багталцахгүй хүндхэн дүр зураг харагдаж байна. Үүнийг иргэд тун ихээр эсэргүүцэж сошиал ертөнцөөр шүүмжлэл өрнөсөөр байна. Эрх мэдэл үнэхээр хүнд юм. Төрийн ордонд ажилладаг албан хаагчид шахагдаж эхэллээ гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.


















