Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд Франц улсад айлчилж байна

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Уянга нар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблей, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нарын урилгаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд тус улсад айл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүд Франц улсад айлчилж байна
УИХ-ын гишүүд Франц улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Уянга нар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблей, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нарын урилгаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна. Айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ж.Шартье болон Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Мөн Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пиле болон Сенатын гишүүд нартай уулзахын зэрэгцээ Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж амьдарч, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзаж ярилцах юм байна.

Хуваалцах