Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр /2016.12.05/ хүргүүлжээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав
УИХ-ын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр /2016.12.05/ хүргүүлжээ.

Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгаа тул нэр бүхий гишүүд уг лобби бүлгийг байгуулж ажиллахаар санал нэгджээ.

Тус лобби бүлэг нь цаашид инновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхи, үр өгөөжийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.

Хуваалцах