Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд хууль зөрчсөн нь тогтоогджээ

АН-аас зохион байгуулдаг 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт АН-аас нэр дэвшиж байсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан, АН-ын ЕНБД Ц.Оюундарь оролцож цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийсэн юм. Тус аймагт нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
УИХ-ын гишүүд хууль зөрчсөн нь тогтоогджээ
УИХ-ын гишүүд хууль зөрчсөн нь тогтоогджээ. Зураг: МҮОНРТ

АН-аас зохион байгуулдаг 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт АН-аас нэр дэвшиж байсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан, АН-ын ЕНБД Ц.Оюундарь оролцож цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийсэн юм. Тус аймагт нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг хууль зөрчсөн хэмээн үзэж, холбогдох факт баримтын хамт шат шатны шүүхэд гомдлоо гаргасан аж. Харин шүүх хурлаас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчсөн гэдгийг тогтоожээ.

Т.МЭНДСАЙХАН: СЕХ дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлэх бололцоотой

Шүүхийн маргаан өнгөрсөн сарын 13-нд дууссан. Шүүхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан нь тогтоогдсон. Тэд МАН-ын дэд дарга Жамсран, Б.Чойжилсүрэнгийн туслах Баттогтох, Ч.Хүрэлбаатар нарын туслах Чинбат, сонгуульд ажиллаж байсан нэр бүхий дөрвөн хүнд мөнгө тараасныг тогтоосон. Мөн Эрүүгийн шүүхийн шийдвэрийг үндэслэн СЕХ маргааныг шийдэх боломжтой гэдгийг Улсын дээд шүүхээс гаргасан. Өнөөдрийн хувьд ийм байдалтай сууж байна. Сонгуулийн ерөнхий хороонд АН-аас “Эрүүгийн шүүхийн шийдвэр гарчихлаа. Энэ асуудлыг шийдэж өгөөч” гэдэг хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл СЕХ “Та нар Захиргааны хэргийн шүүхэд хүсэлтээ гаргасан юм байна. Энэ асуудал дууссаны дараа шийднэ” гэсэн хариу өгсөн. Тиймээс тэр өдрөөс хойш сарын хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг шийдэх ёстой. Хуулиараа ч ийм байгаа. Тэгэхээр энэ сарын 13-ны өдөр энэхүү асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо шийдсэн байх юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгох мэдэлтэй.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн зөрчил гараагүй, санал хураалтын дүнг баталсан тойргийн хорооныхоо шийдвэрүүдийг хүчингүй болгох байгаа. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн тухай хуулиар ”Хэрвээ УИХ-ын гишүүн болсны дараа мөнгө тараасан асуудал тогтоогдвол гишүүнийх нь түр үнэмлэх, УИХ-ын гишүүн болсон үйл явдлыг хүчингүй болгоно” гэж заасан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо яг ийм арга хэмжээ авах боломжтой. Түүнээс гадна түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасах асуудлыг шийдвэл санал хураалтын дүнг дахин гарган 28 хувиас дээш санал авсан дараагийн хүнийг УИХ-ын гишүүнд тооцох хуулийн боломж байгаа. Д.Нямхүүгийн хувьд 33, би 31 хувийн саналыг иргэдээс авсан.

Тэгэхээр тэр арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо авч, дараагийн хүмүүсийг тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн барих ийм бололцоо бий...

Д.НЯМХҮҮ: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогтвол дараагийн бөхөд цол нь шилждэг

Сэргээш хэрэглэсэн бөхийн шинжилгээний хариу жилийн дараа гардаг. Хэрвээ тухайн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг нь хүчингүй болгоод дараагийн бөхөд давааг нь шилжүүлдэг. Тэгэхээр Х.Мөнхбаатар арслангийн тодорхой жишээ байна. Түүний сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож Т.Санчирт цолоо шилжүүлсэн.

Энэ бол амьдрал дээрх энгийн жишээ. Тэгэхээр сонгуулийн идэвх процессийн талаар ярьж байгаа болохоор Ч.Хүрэлбаатар, Б.Чойлжилсүрэн нарын сонгогдох хүртэлх тэр асуудлыг ярина. Хуулийн байгууллага шалгаж байх хугацаанд тэд гэртээ хэвтэж байна уу, УИХ дотор ороод сууж байна уу гэдэг нь тийм ч чухал биш.


Түүнчлэн Б.Чойлжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуульд нь ажилласан долоон хүн ял авчихаад байхад үүнийг ялалт гэж үзвэл болж л байна. Харин Захиргааны хэргийн шүүхэд нэг л шийдвэр гарсан. Тэр нь Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх ёсгүй юм байна гэсэн. Тэгэхээр үүнд хэн нь ч ялсан асуудал биш. Харин ч эрхэм хоёр УИХ-ын гишүүн маань төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэдэг зүйл ангиар 5-10 жилийн ял авч магадгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс өдөр, шөнөгүй гүйж, түмэн янзаар тайлбар өгөхөөс аргагүй байдал руу манай хоёр орчихсон байна. Хэрвээ УИХ-ын суудлаасаа буугаад ирвэл Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг шорон л хүлээж байгаа.

Ц.ОЮУНДАРЬ: Эрүүгийн шүүхээс "энэ хүмүүс үнэхээр хууль зөрчсөн байна" гэж үзсэн

Энд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах тухай асуудал байхгүй. УИХ-ын гишүүн ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаад, хэрэг нь тогтоогдол эгүүлэн татдаг. Одоогийн тохиолдлоор УИХ-ын гишүүн болсноос хойшхи үйл явдлын талаар бид яриагүй. УИХ-ын гишүүн болохоос өмнө хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас гишүүнийх нь мандатыг хүчингүй болгох тухай асуудлыг бид энд ярьж байна. Түүнээс биш эгүүлэн татах тухай биш.


Захиргааны хэргийн шүүх “АН-аас гаргасан хүсэлтийг хангахгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө тараасан, хууль зөрчсөн хэргийг Захиргааны хэргийн шүүхээс шийдэх асуудал биш байна гэж буцаасан юм билээ. Харин нөгөөдүүл маань үүнийгээ ялсан юм шиг ойлгосон. Гэтэл нөгөө талд Эргүүгийн хэргийн шүүхээс “Энэ хүмүүс үнэхээр хууль зөрчсөн байна” гэдэг шийдвэрээ хэдийнээ гаргачихсан.

Харин Тариалан сумын 13 малчин 13 сая төгрөгийг аль хэдийнэ хуулийн дагуу авсан. Энэ юу гэвэл, энэхүү асуудлыг шийдээд, процесс явагдсан гэсэн үг. Гэм, буруутай нь тогтоогдсон. Эрүүгийн гурван шатны шүүхийн үр дүнд нэр бүхий долоон хүн хоёр жудаггүй УИХ-ын гишүүний өмнөөс ял авчихсан, ялаа эдэлж байна. Б.Чойлжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хууль зөрчсөн үйлдэл муу л үр дагавартай болчихоод байгааг хэн хүнгүй дахин эргэж харах цаг нь болсон байна.

Хуваалцах