Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд мод тарина

Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт тус байнгын хорооны гишүүд мод тарих ажилд оролцох юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүд мод тарина
УИХ-ын гишүүд мод тарина. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар батлагдсан Мод тарих үндэсний өдөр энэ долоо хоногийн бямба гарагт тохиож байна. Нийтээрээ мод тарих энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарихаар болжээ.

Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт тус байнгын хорооны гишүүд мод тарих ажилд оролцох юм байна. Мод тарих сонирхолтой иргэн, хүүхэд залуус тус арга хэмжээнд оролцож мод суулгах боломж нээлттэй. Мод тарих ажил бямба гарагийн 10:00 цагт эхэлнэ.

Хуваалцах