УИХ-ын гишүүд орон нутагт ажиллав
УИХ-ын гишүүн Д.Батцогт, А.Бакей нар Ховд аймгийн удирдлагуудтай уулзаж бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, Ховд аймагт явагдаж байгаа Жаргалант жишиг хороолол, Залуучуудын гудамж, Занын нэрэмжит гудамж, Оюутны төгөл зэрэг бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Батцогт, А.Бакей нар Ховд аймгийн удирдлагуудтай уулзаж бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, Ховд аймгийн Жаргалант жишиг хороолол, Залуучуудын гудамж, Занын нэрэмжит гудамж, Оюутны төгөл зэрэг бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Мөнххайрхан суманд “Алтайн өв” соёл урлагийн өдөрлөг явагдаж байгаатай танилцаж “Цаст” ТВ, орон нутгийн “Ховдын мэдээ” сонины сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Жаргалант сумын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай, бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явагдаж байгааг сонслоо.
Ховд хотын агаарын бохирдлыг багасгах зорилгоор цахилгаан халаагуур эхлүүлж, Жаргалант сумын 3, 10-р цэцэрлэг дээр хэрэгжүүлж байгаа ажилтай танилцсан юм. Зарим байгууллага,чухал обьектуудад камержуулалт, хог цэвэрлэгээний асуудалд анхаарч тусламж үзүүлэхийг УИХ-ын гишүүнээс хүслээ. УИХ-ын гишүүн А.Бакей Ховд аймгийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иргэд, гэр хороолол, дэд бүтэц, ногоон байгууламжийн олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлснийг энэ үеэр сайшааж, бусдад түгээх сайн туршлага болсныг үнэллээ.


















