УИХ-ын гишүүд сэтгүүлч Б.Эрдэнэцогтод тусална
Өнгөрсөн сарын 25-нд Энэтхэг Улсыг зорьсон сэтгүүлч Б.Эрдэнэцогтод туслах аян өнөө хүртэл үргэлжилсээр байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 25-нд Энэтхэг Улсыг зорьсон сэтгүүлч Б.Эрдэнэцогтод туслах аян өнөө хүртэл үргэлжилсээр байна.
Тэрээр өнгөрсөн хавраас хойш элэгний хүнд өвчнөөр өвчлөөд байгаа юм. Тиймээс нэн яаралтай элэг солиулах шаардлагтай болсон юм. Түүний эмчилгээнийн зардлыг босгохоор үзэг нэгт андууд нь “Бүх оддын тоглолт”-ыг 8 дугаар сард хийсэн билээ.
Энэ байдлыг мэдсэн УИХ-ын зарим гишүүд парламентийн сэтгүүлч Б.Эрдэнэцогтод туслах хандивыг өнөөдөр үргэлжлүүлж байна. УИХ-ын гишүүдийн хандив өргөх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт “Ардчиллын ордон”-оос эхэлж байна.


















