Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь сонгуультай холбоотойгоор орон нутагт ажиллаж байна

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэж, мэдээлэл хийх ёстой байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь сонгуультай холбоотойгоор орон нутагт ажиллаж байна
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь сонгуультай холбоотойгоор орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэж, мэдээлэл хийх ёстой байсан. Гэсэн ч өнөөдөр бүлгүүд хуралдсангүй.

Учир нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн ихэнх нь орон нутгийг зорьжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн тухайд “Өнөөдөр хэлэлцэх байсан асуудлуудыг ерөнхийд нь өнгөрсөн долоо хоногт бүлгээр хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байсан. Тиймээс орон нутгийн гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Маргааш холбогдох байнгын хороод хуваарийн дагуу хуралдана” гэсэн тайлбарыг өгсөн.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хөдөө орон нутгийг зорьсон тул ирэх лхагва гарагт хуралдаанаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хурлаар орон нутгийн сонгуультай холбоотой асуудал болон ирэх оны төсвийн талаар хэлэлцэж, дараа нь мэдээлэл хийх юм байна.

Хуваалцах