Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн боллоо

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өчигдөр /2017.02.06/ Төрийн ордонд боллоо. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн боллоо
УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өчигдөр /2017.02.06/ Төрийн ордонд боллоо. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий.

Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

- УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

- УИХ-ын гишүүн А.Ундраа

- УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

Хуваалцах