Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИХ-ын гишүүдийн "гангараа" уурхайчны хантааз...

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өглөө 09:00 цагт эхэлж, хуваарийн дагуу хэлэлцэх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхэллээ. Энэ өглөө УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүдэд үе үе тохиодог бас нэгэн "сюрприз"-ийн нэг нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүдийн "гангараа" уурхайчны хантааз...
УИХ-ын гишүүдийн "гангараа" уурхайчны хантааз.... Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өглөө 09:00 цагт эхэлж, хуваарийн дагуу хэлэлцэх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхэллээ. Энэ өглөө УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүдэд үе үе тохиодог бас нэгэн "сюрприз"-ийн нэг нь уурхайчны шар хантааз байв. УИХ-ын эрхэм гишүүдийн ширээнд дээр ижилсэн харагдах тус хантааз дээр “За гэж хэлье. Эрдэнэс Тавантолгой таныг уурхайдаа урья” гэсэн бичиг байх аж.

Өмнөх гэнэтийн элдэв төрлийн "сюрприз"-үүдээс цочроо нь гарсан эрхэм гишүүдийн зарим нь үүнд ихэд ундууцаж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өглөө ороод ирэхэд энэ хантааз миний ширээн дээр байна. Төрийн компани ингэж УИХ-ын гишүүдийг шахаж болдог юм уу” хэмээн эгдүүцсэн бол, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ хахуулийн хантаазаа чуулганы танхимаас гарга. Засгийн газраас өргөн барьсан гэрээний төслүүдийг дэмжүүлэхгүйн тулд гишүүд та нар ийм балиар юм хийдгээ болих хэрэгтэй" гэж байв.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус хантаазаар шууд "гангарсан" нь түүнийг Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудын талд зогсож байгааг харуулсан хэрэг болов.

Хуваалцах