Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танах тухай яригдлаа

Засгийн газар төсвийн алдагдлыг багасгаж, халамжийн зарим бодлогоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэгжүүлэх хүрээнд 2015 оны төсвийн тодотголоо боловсруулаад байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танах тухай яригдлаа
УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танах тухай яригдлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газар төсвийн алдагдлыг багасгаж, халамжийн зарим бодлогоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэгжүүлэх хүрээнд 2015 оны төсвийн тодотголоо боловсруулаад байна.

Хавтгайд нь олгодог хүүхдийн 20 мянга, ээжүүдийн одонгийн мөнгө, оюутны тэтгэлэг, тэтгэврийнхний урамшуулал, зарим байгууллагын дүрэмт хувцаснаас хэмнэлт хийнэ.

Харин малчдаас малын хөлийн татвар авахаар энэ оны төсвийн тодотголд тусгаад байгаа юм. Мөн доод, дунд шатны төрийн албан хаагчдын цомхотгол ч хийгдэж эхэлсэн.

Харин энгийн иргэдийн дунд төсвийн хэмнэлтийг доороосоо бус дээрээсээ хийх хэрэгтэй гэх хандлага байгаа юм.

Тухайлбал, дэд сайдын орон тоо болон УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танаж болох эсэх тухай яригдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ийн ярилаа.

Хуваалцах