Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн А.Бакей бүргэдчин охиныг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн А.Бакей өнөөдөр /2014.12.16/ Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн А.Бакей бүргэдчин охиныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн А.Бакей бүргэдчин охиныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн А.Бакей өнөөдөр /2014.12.16/ Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсаа төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцсон бүргэдчдэд баяр хүргэв. Түүнчлэн 13 настай бүргэдчин охин Н.Айшолпанд үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Г.Оюунгэрэл Олон улсын шувуучдын наадамд оролцсон багийнханд баяр хүргээд, Н.Айшолпаныг цаашид дэмжихээ хэлэв.

Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 7-13-ны хооронд болсон Олон улсын шувуучдын наадамд 77 орны төлөөлөл оролцсон. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 15 хүнтэй баг оролцон, олон орны шувуучидтай уулзаж, туршлага солилцсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах