УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай туурайтан амьтдыг хамгаална
Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Монголын Хүдэр Хамгаалах Сан” ТББ-ыг байгуулан нэн ховор ойн туурайтан амьтдыг хамгаалах, гаршуулан үржүүлэх, судалгааны ажил эрхлэх зорилгоор ажиллаж байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн энэ өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон зарласан. Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулшгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аялал зугаалга, гоо зүй, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас дэлхийн улс оронд амьтан, ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн юм. БОНХЯ өнөөдөр ан амьтны мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг вэб хуудсандаа нийтлэсэн байна. Манай улсад өдгөө 34 аж ахуйн нэгж болон ТББ ан амьтныг өсгөх, нутагшуулах, үржүүлэх, хамгаалах, тандалт судалгаа хийх, агнуурын үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Монголын Хүдэр Хамгаалах Сан” ТББ-ыг байгуулан нэн ховор ойн туурайтан амьтдыг хамгаалах, гаршуулан үржүүлэх, судалгааны ажил эрхлэх зорилгоор ажиллаж байна.


















