Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

УИХ-ын гишүүн Б.Батзориг БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

ИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг өчигдөр /2017.02.08/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай уулзалт хийлээ. Уулзалтад

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Б.Батзориг БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Батзориг БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг өчигдөр /2017.02.08/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ болон Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чон Ги Вон байлцав.

Уулзалтын эхэнд Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, урилгыг хүлээн авч, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж байгаад ноён Элчин сайдад талархал илэрхийлэв.

Уулзалтаар парламент хоорондын төдийгүй хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж байгаад талууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн Монгол-БНСУ-ын парламентын бүлэг нягт хамтран ажиллаж, хоёр улсын парламентын дарга болон Ерөнхий сайдын харилцан айлчлал, эдийн засгийн форумыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүдийн туслахуудыг БНСУ-д сургалтад хамруулахаар тов гарсан болон хоёр улсын хүүхэд залуучууд, багш нарын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжихээр байгааг талууд хэлэлцлээ

Хуваалцах