УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нар "Жендэр, Хүний эрхийн элч" боллоо
Тус арга хэмжээнд оролцсон Д.Батцогт гишүүн "Гэр бүлийн хүчирхийлэл-архидалт, шалтгаан, нөхцөл, үр дагавар" сэдвээр, гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүн "Ижил тэгш байхын тулд үргэлжийн тэмцэл хэрэгтэй" сэдвээр тус тус лекц уншлаа.
Мэдээллийн алба

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг өнөөдөр Жендэр, Хүний эрхийн элчээр тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэр, Хүний эрх элч” сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээний үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нарыг Жендэр, Хүний эрхийн элчээр тодруулсныг албан ёсоор зарлан, Батламж гардуулав. Тус арга хэмжээнд оролцсон Д.Батцогт гишүүн "Гэр бүлийн хүчирхийлэл-архидалт, шалтгаан, нөхцөл, үр дагавар" сэдвээр, гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүн "Ижил тэгш байхын тулд үргэлжийн тэмцэл хэрэгтэй" сэдвээр тус тус лекц уншлаа.


















