УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Өвөрхангай аймагт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 21-22-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, аймаг сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 21-22-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, аймаг сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд талууд Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр, албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр орчуулагдан гарсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулагчийн ширээний ном: практик гарын авлага” бүтээлийн дээжээс тус аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржид гардуулан өглөө.


















