Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар өчигдөр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогод тусгагдсан эмийн аюулгүй байдал, чанарыг хангах асуудлын хүрээнд эм хангамжийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар эмийн үйлдвэр, эм биобэлдмэлийн лаборатори, эм

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар өчигдөр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогод тусгагдсан эмийн аюулгүй байдал, чанарыг хангах асуудлын хүрээнд эм хангамжийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар эмийн үйлдвэр, эм биобэлдмэлийн лаборатори, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг “Тунфарм” эмийн үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг угтан авч үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцуулав.

“Тунфарм” эмийн үйлдвэр шахмал, капсул, үрэл, шингэн, нунтаг, тосон түрхэц хэлбэрийн 50 гаруй төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. С витамины үрлэн савлагааны уутыг шинэчилснээр зөвхөн эмийн сангуудаар худалдаалах бус хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан иргэдэд хүргэдэг болсон төдийгүй мөн шингэн савлагаатай болгосон нь бага насны хүүхэд хэрэглэхэд хялбар болсон аж.

Мөн УИХ-ын гишүүд Монгол, Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс, Австрали, Тайвань, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Айвико” дуслын шингэний үйлдвэр үйл ажиллагаагаатай танилцсан юм. Уг үйлдвэр 10 гаруй жил болж байгаа бөгөөд жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 30 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрийн гол зорилго аюулгүй, чанартай, үйлдлийн өндөр идэвхтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах явдал юм байна.

Түлхүүр үг:Сарангэрэл
Хуваалцах