Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.30) хуралдаан 11 цаг 10 минутад 84.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хуралдааны танхимд хүрэлцэн ирж,

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгов
УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.30) хуралдаан 11 цаг 10 минутад 84.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 нь цахимаар оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Монгол УИХ-ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу УИХ-ын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар үг хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарахыг захилаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо.

Хуваалцах