Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэг дэх эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэг дэх эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төсөв хөрөнгө нь шийдэгдсэн Гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилгын ажил энэ оны 9,10 дугаар сард дуусч, ашиглалтад орно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Мөн улсын Хоёрдугаар эмнэлгийг дарга нарынх биш ард иргэдийн эмнэлэг болгохоор ажиллаж байгаа тухайгаа дуулгасан юм.

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудсан учир концессийн гэрээгээр тус эмнэлгийн барилгыг өргөтгөн засварлахаар болсныг ч мөн энэ үеэр дурдлаа. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ тун муу. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх, энэ тухай хуулийг батлуулах асуудалд анхаарлаа хандуулан, ажлын хэсэгт орж ажиллаж байгааг хэлсэн юм.

Нийслэлийн хэмжээнд эмзэг бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Баянзүрх дүүрэг дэх “Энэрэл” эмнэлэг нь ачааллаа даахаа больсон байна. Тиймээс тус эмнэлгийн барилгыг өргөтгөж, засах ажлыг хийхээр болжээ. Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт улсын төсвөөс 34 тэрбум, нийслэлийн төсвөөс 24.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа талаар мэдээллээ.

Хуваалцах