УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тусгасан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар Ж.Сүхбаатар гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Хүний эрхийн дэд хороонд орж ажиллах зорилго, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авсан.
Ингээд Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


















