УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Газрын тосны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ
Газрын тосны харилцааг зохицуулсан хуулийг сайжруулах биш бүр дордуулж байна гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Газрын тосны харилцааг зохицуулсан хуулийг сайжруулах биш бүр дордуулж байна гэж УИХ-ын гишүүн Х. Болорчулуун өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр 23 жилийн дараа шинэчлэх гэж байгаа Газрын тосны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.
Манай улс 350 орчим сая тонн газрын тосны нөөцтэй. Энэ нөөцөөрөө дэлхийн 100 орчим орноос 36-рт жагсдаг байна. Тиймээс байгалийн энэ баялгаасаа бусдын жишгээр ашиг хүртэх эрхтэй гэдгийг тэрбээр хэлж байна.


















