Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.03.15/ хуралдав.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуралдав
УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуралдав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.03.15/ хуралдав. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг 27 чиглэл, төрлөөр шалган шийдвэрлэж, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж ажиллах холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөл, хэмжээ зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хуваалцах