Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр /2013-11-22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр /2013-11-22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа юм. Гишүүдээс дэмжлэг авахаар гарын үсэг цуглуулаад байгаа О.Баасанхүү энэхүү хуулийн төсөлдөө хуулийн ач холбогдол, зорилгыг алдагдуулах олон заалт оруулсан нь лоббид автсан ёс зүйгүй асуудал хэмээн Тамхины хяналтын хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Л.Эрдэнэчимэг гишүүн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ “Тамхины хяналтын хууль нь анх 2005 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт өөрчлөлт ороод, 2013 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа. Энэ хуулийн үндсэн зорилго нь дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос хамгаалах явдал бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжих явцдаа дээрх үндсэн зорилгоо биелүүлж байгаа гэж бид үзэж байна. Учир нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүй болсоноор гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон. Мөн ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосноор ахлах ангийн сурагчид завсарлагаанаар тамхи татдаг байдал эрс багассаныг судалгаа харуулж байна.” хэмээн мэдэгдсэн юм.

Хуваалцах