УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалаагүй
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн шөнө хотын төвийн цэнгээний газар хүнтэй ам зөрж, хутга гаргасан тул бие хамгаалагч нь хутганд өртсөн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэсэн мэдээлэл тарж эхлээд байна.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн шөнө хотын төвийн цэнгээний газар хүнтэй ам зөрж, хутга гаргах үед бие хамгаалагч нь хутганд өртөж биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл тарж эхэллээ. Харин гишүүн энэ мэдээллийг үгүйсгэж байна. Тэрбээр "Намайг ордны ар талын бааранд хэдэн хүнтэй байтал Н.Нямдорж гэдэг хүн над руу дайрсан.Тэгээд найз маань салгасан. Найзыг маань харин хоёр удаа дэлссэн. Намайг цагдаагаас дуудсан асуудал энэ тэр гараагүй" гэж хэллээ. Н.Номтойбаяр гишүүн рүү дайрсан Н.Нямдорж нь Центрпойнтийн хэргээр хоригдож байсан нэгэн гэнэ.


















