УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ
Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд сүүлийн үед өөртэй нь холбоотой үүссэн сөрөг мэдээллүүдэд хариу өглөө.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Мунзуй хочит Г.Нямдорж нэг сая ам.доллар өгвөл надад хутгалуулсан гэх асуудлаа намжаана гэсэн утга бүхий дарамт үзүүлсэн, түүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь өгсөн. Үүний цаана УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь илэрч холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн" гэлээ.
Мөн 2012 оны УИХ-ын сонгуулиар түүний хамгаалагчаар ажиллаж байсан Б.Батзориг тус аймагт нэр дэвшигч МАХН-ын гишүүн Ц.Шинэбаяртай мөнгөөр тохироо хийн сонгуулийн үеэр нэр хүндэд нь халдаж, сонгогчдийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого хийсэн гэж үзэж байгаа аж. Учир нь анх 100 сая төгрөгийн мөнгөн тохироо хийсэн боловч Ц.Шинэбаяр хэлсэндээ хүрэлгүй мянган ам.доллар өгсөн гэх Б.Батзоригийн яриаг иргэн Б утсандаа хурааж авчээ. Иймд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү бичлэгийг холбогдох байгууллагад өгч, шалгуулахаар болжээ.
Түүнчлэн түүнийг гэрийн үйлчлэгчээ хүчиндсэн талаарх мэдээлэл гүтгэлэг хэмээн тайлбарлалаа.


















