УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ
Харин эвслийн бүлгээс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийхээр боллоо. Мэдээлэл Төрийн ордонд 11.30 цагаас болно.
Мэдээллийн алба

МАН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн Даваа гарагт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барьсан юм. Харин уг асуудлаар "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаж, хоёр сайдыг огцруулах үндэслэл дээр цаашид анхаарч ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэл биш гэж үзсэн. Харин эвслийн бүлгээс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийхээр боллоо. Мэдээлэл Төрийн ордонд 11.30 цагаас болно.


















