Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн талаар Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт ирэх 7 хоногт гарна

УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэд хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцэд өгсөн талаар хэвлэлийнхэн шуугиад авсан. УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг бөг

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн талаар Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт ирэх 7 хоногт гарна
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн талаар Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт ирэх 7 хоногт гарна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэд хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцэд өгсөн талаар хэвлэлийнхэн шуугиад авсан. УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг бөгөөд үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимыг толгойлсоор байгаа нь хууль ноцтойгоор зөрчиж байгаа асуудал хэмээн тэрээр үзсэн.

Харин ирэх 7 хоногт энэ асуудлыг шийдвэрлэх хугацаа дуусч Үндсэн хуулийн цэцээс хариу гарч нэг тийш шийдэгдэх нь. Хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч С.Дэмбэрэл гишүүн МҮХААТанхимын даргын олон жил хашсан суудлаасаа буух нь тодорхой гэж олон хүн ярилцаж байна. Хэрвээ тэгвэл манай бизнесийнхний харьяалагддаг энэ томоохон байгууллагыг цаашид хэн толгойлон , ямар байдлаар хэрхэн өөрчлөн шинэчилж авч явах асуудал ирэх 7 хоногийн нэг том сенсааци байх нь дамжиггүй ээ.

Түлхүүр үг:УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн талаар Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт ирэх 7 хоногт гарна
Хуваалцах